Ерөнхийлөгчид ноён Петер Брабек бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид ноён Петер Брабек бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын Засгийн газартай хамтарч төсөл хэрэгжүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэн “Усны нөөцийн бүлэг”-ийн тэргүүн ноён Петер Брабек өнөөдөр өглөө бараалхав.

Давосоос гараагаа эхэлсэн хамтран ажиллах санаачилга өнөөдөр биеллээ олж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай “Усны нөөцийн бүлэг” хамтран тодорхой төсөл хэрэгжүүлэх болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Петер Брабек-Летматид баяр хүргэж, амжилт хүслээ.

Үдээс хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, “Усны нөөцийн бүлэг”-ийн тэргүүн Петер Барабек нар хамтын ажиллагааны тунхаг бичигт төрийн ордонд гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж