Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэв | News.MN

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Үндсэн
хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан Зөвлөлдөх танхимд шилжиж улмаар
сая дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтээр УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48
мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн
боловч сонгогчдоос 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг
УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн
хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзсэн байна.

Ийнхүү Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэдийн талд Цэцийн дүгнэлт гарлаа.

УИХ-ын хаврын чуулганы эхэнд Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх бололтой байна.

                            Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж