БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юу Мён Сү уулзалтыг нээж, суурин төлөөлөгчийн газрын Монгол иргэдэд хандан 2011 онд хийсэн ажил болон 2012 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, Солонгос улсад гэрээт хугацаагаа дуусган сайн дураараа эх орондоо ирсэн иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тухай болон БНСУ-ын АҮХНХЭГ-ын санхүүжилтээр Монгол улсад мэргэжлийн сургалтууд явагдах болсон тухай мэдээллийг дуулгав.
Мөн уулзалт дээр Солонгос улсад ажилласан байдлыг интернетээр хэрхэн авах тухай болон хэлний шалгалтанд бэлтгэх заавар, зөвөлгөө зэрэг Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдэд чухал шаардлагатай мэдээллүүд яригдлаа. Уулзалтад оролцогчид суурин төлөөлөгч Юү Мён Сүгээс сонирхсон асуултаа чөлөөтэй асууж хариулт авсан халуун уур амьсгалтайгаар уулзалт амжилттай болж өндөрлөв.
Мөн www.monkor.net сайтын үйл ажиллагааг танилцуулж цаашид энэхүү сайтаас холбоотой мэдээлэлээ авч байхыг зөвлөв.