Монголын кино Азийн кино наадамд хүч сорих уу

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Монголын кино Азийн кино наадамд хүч сорих уу

Сүүлийн 20-иод жилийн туршид томоохон, даацтай кино бүтээлүүдийг уран бүтээлчдээс нэхсээр, үгүйлсээр ирсэн.Үзэгчдийн удтал хүлээсэн хүлээлтийг “Долоон бурхан харвадаггүй” бүтээл чанар чансаагаараа нөхөж чадлаа.1921 оны үйл явдал бол Монголын түүхэнд чухал байр эзлэх үйл явдал болсон юм. Ардчилсан Монголын өдий зэрэгтэй явах эхлэлийг халуун цустай эрэлхэг, эрхэм хүмүүс минь бидэнд олгосныг хүн бүр төдий л сайн мэддэггүй.

Монголын кино урлаг жилээс жилээс хөгжсөөр байгаа өнөө цаг үед зөвхөн монголдоо бус Ази тив, цаашлаад дэлхийн хэмжээнд өрсөлдөх үе ойртжээ. Саяхны албан бус мэдээгээр азийн томоохон кино шүүмжлэгч тус киног үзэж, уран бүтээлчидтэй уулзан тун ч сэтгэл хангалуун нутаг буцсан сурагтай. Мэдээллийн дэлгэрэнгүйг уншигч танд удахгүй хүргэнэ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж