Багш, сурагчдын олимпиад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Багш, сурагчдын олимпиад эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд явуулах аймаг, дүүргийн аварга шалгаруулах улсын олимпиад өнөөдөр эхлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Олимпиадын сэдвийг БСШУЯ-нд хичээл тус бүрээр томилогдсон дэд хорооныхон боловсруулдаг ажээ.

Сум, дүүрэг тус бүрээс шалгарсан шилдэг 13 сурагч уг олимпиадад нийт 13 хичээлээр оролцоно. Харин багш нар заах ур чадвараараа өрсөлдөх ажээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж