
Тэрээр Монгол Улсын гадаад бодлого, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаан дахь манай оролцоо, эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүд, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг өргөн сэдвээр ярилцав. Vision Plus агентлаг нь Европын Euronews телевизтэй хамтран энэ онд Монгол Улсыг сурталчлах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.