
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирүүлсэн илгээлтдээ ОХУ нь эдийн засгийн болон соёлын нягт холбоотой ойрын хөрш, найдвартай түнш болох Монгол Улсад онцгой халуун дотноор ханддаг хэмээн дурдаад, манай хоёр ард түмний ашиг сонирхолын үүднээс хоёр талын хамтын ажиллагааг хамтын хүчин чармайлтаар илүү өндөр түвшинд хүргэж, шинэ сонирхолтой төсөл, үйл хэргүүдээр баяжуулж чадна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.