Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед хит болоод байгаа хэлц үг болох “Би бодохдоо…”-гийн хувилбарууд төгсөшгүй үргэлжлэх бололтой. Үнэхээр ч хүний бодол, зүүд хоёр шиг эцэс төгсгөлгүй зүйл байхгүй шүү дээ. Хүн юу бодохоо захиалж болно, ухамсраараа шийдэж болно. Харин зүүдийг захиалах аргагүй юм даа.

“Юу эсийг бодох билээ” гэж хөгшчүүд ярьдаг. Нээрээ ч хүний бодолд юу эс багтах вэ? Энэ удаад улс төрийн намууд, улстөрчдийн талаар хэн юу бодож байгаагаа цахим ертөнцөөр чөлөөтэй илэрхийлж байна. Facebook, Yahoo! Messenger, Twitter-ээр дамжиж буй “Би бодохдоо…”-гийн хувилбарууд улстөрийн PR шинжтэй байгаа юм.

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны гаргаж ирсэн “Би бодохдоо…”-гийн анхны сөрөг хувилбар нь МАН руу чиглэсэн “хатгаас” байсан бол одоо АН руу чиглэсэн “хатгаас” ч бий болжээ. Би бодохдоо эдгээр нь жинхэнэ орчин үеийн дайралцаа үг юм уу даа…

Би бодохдоо…

АН алдсан алдаагаа эргэж хараасай,

Анархист болгосон энэ нийгмээ  ардчилал мөн үү гэдгийг тунгаагаасай
гэж боддог.

Би бодохдоо…

Архинд живсэн монгол

Ардчиллын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдрээгүй гэж боддог

Би бодохдоо…
Дорлигжавыг Зоригийн хэргийг нягтлаасай гэж боддог
 
Би бодохдоо… АН хүний амь хүний эрх чөлөөгөөр бойкот хийхээ болиосой гэж боддог.

Мөн өөр нэг хувилбарт:

Би бодохдоо Алтанхуягийг нөөцөлсөн махаа хямдруулаасай гэж боддог

Би бодохдоо Батхүүг Энержи ресурсийн хувьцаагаа төрд өгөөсэй гэж боддог

Би бодохдоо Баярцогтыг болд төмөр ерөөгийн ордоо ил болгоосой гэж боддог

Би бодохдоо Батж.Батбаярыг Хөвсгөлийн фосфортыг ашиглахаа болиосой гэж боддог

Би бодохдоо Баттулгыг нууц гэрээ хийдгээ болиосой гэж боддог

Би бодохдоо Бат-Үүлийг Зоригийн хэргийн талаар санаасай гэж боддог

Би бодохдоо Гантөмөрийг ард түмний мөнгийг хэмнээсэй гэж боддог

Би бодохдоо Гүндалайг гүн балайтахаа болиосой гэж боддог

Би бодохдоо З.Энхболдыг төрийн өмчүүдийг буцааж өгөөсэй гэж боддог

Би бодохдоо АН-ыг Монгол Хүн-2020 хөтөлбөрөөрөө Монголчуудыг сүйрүүлнэ гэж боддог гэжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж