
Дашрамд сануулахад, сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:
1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2) Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь;
3) Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4) Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
5) Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
6) Ажил байдлын тодорхойлолт;
7) 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй юм байна.