Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага Монгол улсад хэрэгжиж эхлээд 20 гаруй жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг эрүүл мэндийн салбарт хөгжүүлж, Анагаах ухааны их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах уулзалт ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд ЭМЯ, НХХЯ, БСШУЯ, Сэргээн засалтын үндэсний төв, ЭМШУИС, Эрүүл мэндийн технологийн сургууль, Боловсролын их сургууль, Ач, Монос, Этүгэн, Биеийн тамирын дээд сургууль зэрэг сургуулиудын удирдлагууд болон “Тэгш Дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч нар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Уулзалтын зорилго нь дээрхи сургуулиудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, гурван жилийн хугацаанд анагаах ухааны их, дээд сургуулиудын оюутнуудад өгөх хичээлийн хөтөлбөрийг боловсруулахад оршиж байгаа ажээ.

2012 оноос гурван жилийн хугацаанд Европын Холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн нэг зорилго нь уг хандлагыг Анагаах ухааны их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах“ хандлагыг хэрэгжүүлэх Матрицийг ДЭМБ-аас боловсруулсан бөгөөд уг матрицад эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа, нийгэм, эрх мэдэлжүүлэх гэсэн таван үндсэн элементээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусладаг юм байна.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж