Бээжингийн гудамжийг энэ жил тохижуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Бээжингийн гудамжийг энэ жил тохижуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван
Шаолунийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар
тохижуулах Бээжингийн гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд өнгөрсөн долоо хоногт болсон хөрөнгө оруулалтын чуулга
уулзалтад оролцсон. Манай улсын бизнесийнхэн Монгол Улсад хөрөнгө оруулж
хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ. Тэрбээр Бээжингийн
гудамжны тохижилтын ажлыг цаг алдалгүй эрт эхлүүлэх хүсэлтэй байгаагаа
уламжилсан юм. Тэд өчигдөр Гадаад хэргийн яамны Зээл тусламжийн газартай
уулзсан, харилцан тохиролцсон талаараа дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Энэ жил Бээжингийн гудамжны
тохижилтын ажил эхлэх ёстой. Ажлын гүйцэтгэл, хамтарч ажиллахаар
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт хариуцуулсан
байгаа. Хотын зүгээс анхаарах зүйл бол бэлтгэл ажлыг хангах. Дулаан, ус,
цахилгаан гээд инженерийн байгууламжийг цэгцлэхээс эхлээд ажил их бий.
Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Э.Хүрэлбаатар, ажил
хариуцаж хийх Б.Батзориг нарт зураг төслөө танилцуулах хэрэгтэй” гэв.

Харин ажил хариуцах хүмүүст зураг дээр ажиллах, бэлтгэл ажлыг сайн
хангах, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй цуглуулах, Элчин сайдын
яамныхантай хамтарч ажиллахыг үүрэг болгов.

http://ulaanbaatar.mn/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж