Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Дугуйн аялал болно

“Mongolia Trail Cycling Club” нь Ус сувгийн удирдах газартай хамтран байгаль орчинд ээлтэй хариуцлагатай аялал жуулчлал болон цэвэр усны нөөцийн хамгааллыг сурталчлах зорилгоор нэг өдрийн дугуйн аялал зохион байгуулах гэж байна. Аяллыг улсын онцгой хамгаалалттай бүсэд зохион байгуулах бөгөөд ирэх бямба гаригт буюу энэ сарын 31-нд өглөө 10.00 цагаас үдийн 17.00 цагт хүртэл үргэлжлэх юм. Аялалд явах дугуйчид 10.00 цагт зайсангийн хажууд байрлах танктай хөшөөний дэргэд цуглаж, групп хоорондоо танилцаж дугуйн аялалдаа гарах бэлтгэлээ хийнэ. 10.30 цагт дугуйн аялал эхэлж Маршалын гүүрийг чиглэн 2км явж “ хотын цэвэр усны нөөц газар” болох онцгой хамгаалалттай бүс рүү нэвтрэн орж 11км онцгой хамгаалалттай бүсээр аялна. Аяллын явцад Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн усны зүй зохистой хэрэглээний талаар 10-15 минутын мэдээлэл өгнө. Дараа нь хөнгөн зууш идэж амарна 15.00 цагт Зайсангийн зүг буцна.

Аяллын замын хувьд өгсүүр уруу байхгүй, авто машины хөдөлгөөнгүй тул аялахад тав тухтай байх аж.

Дашрамд дуулгахад, аялагчид нэг хүний 25000 төгрөгийн такстай байх бөгөөд үүнд нь, уулйн дугуй, унадаг дугуйн механик, аяллын хөтөч, ус, хөнгөн зууш болон шоколад багтаж байгаа юм. Аяллын баг 15-25 хүний бүрэлдэхүүнтэй байхыг анхаараарай. Анхааруулахад аялагчид аялалд тохирох хувцас, нүдний шил, нарны тос, жижиг үүргэвч, хувийн хэрэглээний зүйлс, онцгой хамгаалалттай бүсрүү орох тул иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээгээ биедээ авч явахыг сануулья.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж