Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшин ажилчидтайгаа зүй бусаар харьцаж ажлын байранд танхайрчээ. Мөн тэрбээр 2010 онд сонгон шалгаруулалтгүйгээр Хөгжимт драмын театрын дарга болсон байна. Ингэхдээ дээд сургуулийн хуурамч диплом худалдан авсан зэрэг шалтгаанаар Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхэлжээ. Энэ талаар тус театрын жүжигчин Д.Энхбат "И.Амартүвшин дарга ажилчдаа байнга дарамталдаг. Олон удаа танхайрч, ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тиймээс энэ үйлдлийн таслан зогсоохын тулд бүх ажилчид эсэргүүцэж, гарын үсгээ зурсан. Бид энэ асуудлыг аймагтаа шийдвэрлэхээр зохих газруудаар нь явсан боловч Засаг дарга Баатарбилэг нь хоёр сарын цалингийн 20 хувиар л торгоод өнгөрсөн тиймээс ийнхүү авилгатай тэмцэх газарт шалгуулахаар болсон хэмээсэн байна. Мөн тус театрийн ажилчид TV-8 телевизид хандан энэ талаар мэдээлэл хийжээ.
Б.Саран