Европын холбооны “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслөөс Дархан-Уул аймгийн ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албанд лабораторийн тоног төхөөрөмж гардуулжээ. Энэ төсөл төвийн бүсийн таван аймаг, нийслэл хотод хэрэгжиж байгаа бөгөөд Дархан-Уул аймагт 2008 оноос хэрэгжиж Мал эмнэлгийн албанд шат дараатайгаар тоног төхөөрөмжийг нийлүүлж иржээ. Энэ удаа мал эмнэлгийн лабораторын бокс, автоклав, ус нэрэгч, термостат зэрэг 10 нэрийн 20.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр тоног төхөөрөмжийг ашигласнаар лабораторийн чадавхи дээшилж, мал, амьтаныг богино хугацаанд шуурхай оношилж эмчилгээ үйлчилгээний чадварыг сайжруулах боломжтой болох юм байна. Уг төслөөр төвийн бүсийн таван аймаг, нийслэлд нийт зургаан тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ.
Б.Саран