Евро бүс хямралаас гарч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Евро бүс хямралаас гарч байна

Евро бүс эдийн засгийн хямралаас гарч, санхүүгийн байдал тогтворжих шинж илэрч байна гэж Европын Төв банкны тэргүүн Марио Драги мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Европын Холбооны орнуудын банкуудад  энэ оны эхээр 70 тэрбум евро байсан нь өнгөрсөн оны эхний хагаст байсан мөнгөн дүнгээс их байсан гэж тэрээр нэмж хэлжээ.

Евро бүсийн санхүүгийн зах зээлд болон өрийн асуудлаар үнийн тогтвортой байдалд  ямар нэгэн эрсдэл байхгүй болсон гэж Драги тодорхойллоо. Түүнчлэн инфляци өсөх хандлага ажиглагдахгүй байгаа бөгөөд хэрэглээний бараа таваарын үнийн мониторинг Евро бүсэд маш нарийвчлалтай хийгдэж байна гэжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж