“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 2012 оны 12 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 2012 оны 12 дугаарын тойм

Маргааш хэвлэгдэн гарах Эмхэтгэлийн 1-р улирлын сүүлийн дугаарт, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг  нийтэллээ.

Мөн 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлах тухай, ”Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай  Засгийн газрын  тогтоолыг тус тус нийтлэв.

Тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жил“-ийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог баталж, эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Үндэсний хороонд улирал тутам хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна. Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолд тусгагдсан хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх зарчим, өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх, өрхийн амьжиргаа, хөгжлийн талаарх мэдээллийг сайжруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт, оролцогч талуудын үүрэг оролцоо, хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт, үнэлгээ хийх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Амьтан, ургамлын үндэсний хүрээлэн” байгуулах төсөл хэрэгжүүлэх тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэллээ.

Мөн дугаарт нийтэлсэн Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоосон байна.

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн редакци

2012.03.27

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж