Тээврийн хэрэгслийн улсын үзлэг эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн улсын үзлэг эхэлж байна

Дархан-Уул аймгийн татварын хэлтэс өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн авто тээврийн үзлэгийг явуулж эхэлж байна. Өнгөрсөн жилийн хувьд татварын хэмжээ нийслэлд дунджаар тавин хувь, харин дарханд 30-40 орчим хувиар нэмэгдэж, албан татвараас төсөвт 275 сая төгрөгийг төвлөрүүэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байсан билээ. Өмнө нь жил бүрийн 4-р сарын нэгнээс эхлэн хоёр сарын хугацаатайгаар албан татварыг хураадаг байсан бол энэ оны хувьд татвар хураах үйл явц болон тээврийн хэрэгслийн бүртгэл эрт эхэлж байгаагаараа онцлог. Аймгийн засаг даргын 131 тоот захирамж гарч, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийг эхлүүлээд байна гэнэ. Энэ оны эхнээс жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас буслын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахын тулд энэхүү хуулийг баталсан байна. Харин жолооч бүхэнд даатгуулах албагүй. Зөвхөн автомашин эзэмшигч нь даатгуулсан байхад болно гэдгийг хэлж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн үзлэг эхэлсэнтэй холбоотойгоор даатгалын компаниуд ч жолооч нарыг даатгаж эхэлсэн байна. B ангилалын жолооч гэхэд 33 мянган төгрөгөөр даатгуулах ёстой ажээ. Авто тээвэр, агаар бохируулах хэрэгсэл бөгөөд агаар бохирдуулсны төлбөр ногдуулж, авто тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангилалаас хамааран хувь, хэмжээгээр тогтоосон. Энэ жилийн хувьд өнгөрсөн онд төлсөн агаар бохирдуулсны татвараа тэр хэмжээгээр төлөх нь ээ. Аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг эхэлсэн учраас жолооч нарыг үзлэгтээ идэвхтэй хамрагдах хэрэгтэйг анхааруулж байна хэмээн Дархан-Уул аймгаас мэдээллээ.

                                                                                                                                     Э .Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж