
Хойд Солонгосын эсрэг хориг ирэх дөрөвдүгээр сарын 13-нд дуусах бөгөөд хугацааг цааш нь сунгах хэрэгтэй гэж Осаму Фузимура хэлжээ. Харин хоригийг ямар хугацаагаар сунгахаар шийдсэнээ тодорхой мэдээлээгүй байна.
2006 оноос хойш Япон улс өөрийн боомтоор Хойд Солонгосын далбаатай усан онгоцыг оруулахгүй байгаагаас гадна Хойд Солонгосын бараа бүтээгдэхүүнийг импортоор авахгүй байгаа юм. Японы Засгийн Газраас мөн өөрийн цэргийн зориулалттай бараа таваар, үнэтэй автомашин болон загас махан бүтээгдэхүүний экспортыг хориглосон ажээ.
2009 онд Хойд Солонгос улс цөмийн туршилт хийснийг дургүйцсэн Японы Засгийн Газар Пхеньяны эсрэг хоригоо бүр чангатгасан бөгөөд Хойд Солонгостой хийх бүхий л гадаад худалдаагаа бүрмөсөн хааснаа зарласан юм.