Цэцийн дүгнэлтийг 17.00 цагт танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг 17.00 цагт танилцуулна

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг хэлэлцээд одоо Зөвлөлдөх танхимд шилжиж байна.

УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч сонгогчдоос 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэсэн иргэдийн гомдлыг хүлээн авах эсэх тухай дүгнэлтээ Үндсэн хуулийн Цэц өнөө орой 17.00 цагт танилцуулахаар болсон байна. 

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж