“Ану хатан” кино групп мэргэжлийн камер оруулж иржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

“Ану хатан” кино групп мэргэжлийн камер оруулж иржээ

Ирэх долоо хоногт зураг авалтаа эхлэх “Ану хатан” кино группийнхэн Япон, Ану-д  захиалан үйлдвэрлүүлсэн  “Canon” брэндийн “ЭОС CИ-300 КИИО” маркийн мэргэжлийн камер  оруулж иржээ. Түүнчлэн кино камераар авах боломжгүй хүнд зураглалуудыг нарийвчлан авах зориулалттай бичил камерыг ч мөн авчирсан байна. Энэ нь “Canon”-оос 2012 үйлдвэрлэж гуравдугаар сарын 1-нд Америкт  худалдаж эхэлсэн шинэ загварын өндөр хүчин чадалтай камер юм байна.  Ерөнхий зураачаар Ж.Цог, тайзны зураачаар Н.Батжаргал, зургийн даргаар В.Мандах, зөвлөх найруулагчаар АЖ Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг нар ажиллаж байгаа нь “Ану хатан” кино хамгийн чадварлаг баг бүрдүүлсний илрэл юм.

Энэ нь сүүлийн жилүүдэд техник технологио шинэчлэн кино урлагт томоохон хөрөнгө оруулж байгаа хоёр дахь кино болж байгаа ажээ. Урьд нь “Үхэж үл болно, Чингис хаан” кино багийнхан зураг авалтын хүчин чадал ихтэй гэрэл, кран зэрэг техник хэрэгслүүд оруулж ирж байсан юм. Түүнчлэн борлуулалт ихтэй ном дэлгэцийн бүтээл болж байгаагаараа ч онцог ажээ.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж