Монгол Улсынхаа нэр алдрыг дэлхийн тавцанд мандуулж яваа тамирчид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл гарган ажиллаж байгаа бөгөөд тэд Ерөнхийлөгчийн гаргасан Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх 53 тоот зарлигийг дэмжин, хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд уриалга гарган, энэ хүрээнд БТСГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд тус байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэд, залуучууд, сурагчидтай уулзалт хийж, спортын сэдвээр анх удаа лекц уншсан байгаа. “Амжилтын төлөө хамтдаа” байгууллагынхан маргааш энэ тухайгаа Ерөнхийлөгчид танилцуулж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлынхаа талаар санал солилцох юм байна.
Энэ уулзалтын дараа буюу маргааш өдөр 16.00 цагаас гурван гавьяат Спортын төв ордны уулзалтын танхимд сэтгүүлчидтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийх тул хэвлэл, мэдээллийн байгууллагынхныг уг уулзалтад урьж байна.