“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд зориулан үзэсгэлэн зохион байгуулахаар болсон. Оросын соёл шинжлэх ухааны төвд энэ сарын 29-31-нд зохиогдох үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын компаниуд оролцохоор болсон.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ хөтөлбөрийн талаарх хууль эрхийн актууд, хэрэгжүүлэгч талуудын дүрэм, журам зэрэг холбоотой бүх мэдээллийг нэг цэгээс олгож, тусгай хэвлэл тараах юм байна. Үүний зэрэгцээ банк, санхүү, даатгалын байгууллагууд, ОССК, НЗДТГ, ЗТБХБЯ зэрэг “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох учир хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх ажээ.

                                        Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж