Сири Кофи Аннаны саналыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Сири Кофи Аннаны саналыг зөвшөөрлөө

НҮБ-ын тусгай элч Кофи Аннан Сирийн асуудлыг тайван замаар шийдэхийг Сирийн талд санал болгосон бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ саналыг дэмжсэн юм. Лхагва гаригт Сирийн Засаг захиргаанаас Кофи Аннаны саналыг хүлээн зөвшөөрсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Сири Кофи Аннанд саналыг нь хүлээн авсан тухай захидал илгээсэн гэж Сирийн Засгийн газрын төлөөлөгч Ахмад Фаузи мэдэгдсэн байна. Мөн Кофи Аннан захидлыг хүлээн авснаа хэлсэн бөгөөд захидалд Сирийн тал түүний саналыг судлан үзэж байгаа гэж бичсэн гэжээ.

Өмнө нь Арабын орнуудын лигээс ОХУ-ын оролцоотойгоор Сирийн байдлыг тогтворжуулах төлөвлөгөөг илгээж байсан юм. Тус оронд бий болоод байгаа хүчирхийллийг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авахыг Арабын лигийн орнууд санал болгож байсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж