
Сири Кофи Аннанд саналыг нь хүлээн авсан тухай захидал илгээсэн гэж Сирийн Засгийн газрын төлөөлөгч Ахмад Фаузи мэдэгдсэн байна. Мөн Кофи Аннан захидлыг хүлээн авснаа хэлсэн бөгөөд захидалд Сирийн тал түүний саналыг судлан үзэж байгаа гэж бичсэн гэжээ.
Өмнө нь Арабын орнуудын лигээс ОХУ-ын оролцоотойгоор Сирийн байдлыг тогтворжуулах төлөвлөгөөг илгээж байсан юм. Тус оронд бий болоод байгаа хүчирхийллийг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авахыг Арабын лигийн орнууд санал болгож байсан юм.
Н.Тунгалаг