Дөнгөж сая шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэн хурлаас гарч ирлээ.
Генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл “Энэ бол улстөрийн захиалгат жүжиг болж байна. Өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр хүчээр шүүх хурлыг явуулж байна. Шүүх бидний үйлчлүүлэгчээ өмгөөлөх боломжийг хаан боогдуулж, хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна. Бид энэ жүжигт оролцож, алиа салбадай болох шаардлага алга” гэв.
Шүүх хуралдаан хойшлох эсэх талаар асуухад “Шүүгдэгч өмгөөлөгч авах эрхтэй. Энэ эрхийг шүүх хангах үүрэгтэй. Өмгөөлөгчид нь татгалзчихаад байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна” гэлээ.