Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг… Ийм уриатайгаар 2011 онд Монголд анх удаа зарлагдсан Голомт банкны “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” өнгөрсөн жил гаруйн хугацаанд 3 удаа амжилттай хэрэгжиж 300 орчим хүнийг ажлын байраар хангаад байна.
Тэгвэл 2012 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн дөрөв дэх удаагийн “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян” зарлагдаж, 4-р сарын 30-ныг дуустал өөртөө итгэлтэй, өөдрөг тэмүүлэлттэй хүн бүрийн өмнө Голомт банкинд ажилд орох үүд хаалга нээгдэж байна.
Голомт банкны үйл ажиллагааны цар хүрээ өдөр ирэх тусам өргөжин тэлж буйтай холбоотойгоор банк санхүү, бизнесийн удирдлага, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалт, бүртгэл тооцоо, нягтлан бодох бүртгэл, үнэт цаас, хөрөнгийн удирдлага, борлуулалт, хүний нөөц, маркетингийн удирдлага, мэдээллийн технологи зэрэг чиглэлүүдэд боловсон хүчнүүдийг сонгон шалгаруулж, сурган бэлтгэж, ажлын байраар хангахад энэхүү аяны зорилго оршиж байна.
Эрхэм та ирэх 4-р сарын 30-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд хуучнаар Гутлын 22-р дэлгүүр буюу Голомт банкны Төв салбарын зүүн талд байрлах “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны мэдээллийн төв”-д очиж дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авч, аянд хамрагдах боломжтой.
Таныг баталгаат ажлын байр,өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал, өсөн дэвжих боломж, эвсэг хамт олон хүлээж байна.
Дашрамд дурьдахад амжилтынхаа үндэс суурийг ажилтнуудынхаа мэдлэг ур чадвартай холбон тайлбарладаг Голомт банк Тэтгэврийн Ууган сан, Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр зэргийг амжилттай хэрэгжүүлснээс гадна төрөл бүрийн гадаад, дотоод сургалт, спортын болон мэргэжлийн тэмцээн уралдаан, эмнэлгийн үзлэг оношлогоо, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл зэрэг ажилтнуудынхаа сайн сайханд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг юм.
Монголын тэргүүлэгч банкинд ажилд орж, өсөн дэвжих боломж таны өмнө нээлттэй байна.
“Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-4” зарлагдсантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 311530, 311971-/362/, 8805-1995 дугаарын утас болон www.golomtbank.com/mn/job/jobs цахим хаяг, hrgolomt@golomtbank.com, hrgolomt@yahoo.com и-мэйл хаягуудаар авах боломжтой.
Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг…