Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчдийн монгол хэлний сурах бичгийг шинээр зохиохоор болжээ. Тиймээс БСШУЯ-наас сурах бичиг зохиох багийг шалгаруулах уралдааныг зарласан байна.
Монгол хэлний сурах бичгийн зохиогчийн багийг БСШУ-ны сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох хэвлүүлэх, түгээх журам”-д үндэслэн шалгаруулахаар болсон байна. Сурах бичигш зохиох багийг шалгаруулалтад оролцох багууд ирэх дөрөвдүгээр сарын хоёрноос өмнө яаманд бүртгүүлэх ёстой юм байна. Шалгаруулалтад оролцох багийн гишүүд нь бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, бага ангийн монгол хэлний боловсролын дидактикийн судалгаа хийж байсан туршлагатай байх ёстой юм байна. Мөн бага ангийн сурагчийн хөгжлийн онцлогийн талаар онол, арга зүйн мэдлэгтэй байх шаардлагатай ажээ.
Д.Жаргал