3D “Титаник” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

3D “Титаник” нээлтээ хийлээ

Өчигдөр Лондонд 3D  хувилбараар шинэчлэгдсэн “Титаник” киноны нээлт боллоо. Тус киноны найруулагч Жэймс Камерон, гол дүрийн жүжигчин бүсгүй Кэйт Уинслит нар нээлтийн улаан хивсний ёслолд оролцов. 1997 онд бүтээгдсэн уг киног “Титаник” онгоцны сүйрэл болсны 100 жилийн ой өнөө жил тохиож буйд зориулан хийсэн байна.

“Энэ киноны эгзэгтэй хэсгүүдийг илүү бодитой, сэтгэл хөдлөм болгож өгсөн нь тун сайхан” хэмээн Жэймс Камерон хэлэв. Харин Кэйт Уинслит өөрийнхөө нүцгэн байдаг тэр агшныг 3D-ээр харахаас ичиж байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ. 3D “Титаник” Лондонгийн бүхий л томоохон кино театруудад дөрөвдүгээр сарын туршид гарах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж