Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд “Цагдаагийн дарга нарт холбогдох эрүүгийн хуулийн 294., 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” талаар хүсэлт гаргасан. Цэцэд маргаан үүсгээд явж байгаа учраас хэргийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргажээ.
Энэхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангах боломжгүй гэж үзэв. Үүнээс үүдэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “Бидний шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй байна. Энэ нь биднийг үйлчлүүлэгчдээ өмгөөлөх боломжгүй болгож байна. Тиймээс бид үйлчилүүлэгч нараасаа татгалзаж байна” гэжээ.
Энэ хүсэлтийг яг одоо шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна