Өнөөдрөөс хүйтэрч, цас орно

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс хүйтэрч, цас орно

Өнөөдөр баруун нутгийн зарим газраар болон маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн зүүн зүгээр бага зэргийн цас орж салхи секундэд 18-20 метр хүрнэ. Улмаар бага зэргийн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Ойрын хоёр өдөр нутгийн баруун хагаст, маргааш болон нөгөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. Өнөөдөр нийслэлд бага зэргийн цас хаялна. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 9 хэм хүйтэн байна. Харин маргааш бага зэргийн үүлтэй өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 10 хэм хүйтэн хүйтэн байна. Баасан гарагт өдөртөө 7 дулаан, шөнөдөө 10 хүйтэн хэмийн дулаантай байна. Энэ талаар Ус, цаг уурын хүрээлэнгээс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ямартай ч сүүлийн хэд хоног нэлээд дулаарч байсан боловч өнөөдрөөс цаг агаар хүйтэрч, цасаар шуурч эхлэх бололтой.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж