ЗГ-ын бонд зорилгоо биелүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бонд зорилгоо биелүүлж байна

Тэмээ, хонины ноосыг түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрүүд түүхий эдийн гачаалалд орсноос болж бүтээгдэхүүнийх нь гарц муудах тохиолдол их тохоилддог байсан. Нөгөөтэйгүүр малчид хэдэн төгрөгний ахиуг нь харж хятадуудад ноосоо тушаадаг байдлаас болж Мон­гол үйлдвэрлэгчид хаалгаа ба­ри­хад хүрээд байгааг Засгийн га­зар анхааралдаа авч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих болон малчид, үйлдвэрлэгчдээ  дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгний бондыг өн­гөрсөн жилээс эхлэн гаргасан. Энэ­ хүрээнд  хонь, тэмээний ноос бэлт­гэж үндэсний үйлдвэрүүддээ тушаасан малчдад тушаасан нэг килограмм ноос тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж ноосны урамшуулал олгох ажил ид өрнөж байгаа юм. Малчид до­тоодынхоо үйлдвэрт тушаасан нэг килогармм ноос тутамдаа 200 төгрөг авч, дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдтэй болж байна гэдэг нь нэг сумаар хоёр туулай буудаж байгаатай агаар нэг гэсэн үг юм. Ноосны урам­шуулалд зориулж өнгөрсөн жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин энэ жил 30 тэрбум төгрөгийн санхүү­жилт хэрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүд нь хэлж байсан. Тэгэ­хээр Засгийн газраас гаргасан бонд үүргээ биелүүлж, малчид болон до­тоодын үйлдвэрлэгчдийн магнай тэнийж байгаа гэж хэлж болох юм.

Үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах энэ ажилд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хэрхэн хамруулж байгаа талаар ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал Ц.Болорчулуунтай ярилцсан юм.

 
-Ноосны урамшуулалд хамрагд­сан ноосыг түүхий эдээ болгож авах хүсэлтэй байгаа үйлдвэрүүд ямар аргаар түүхий эдээ авч байгаа вэ?

-Малчдаас ноос цуглуулах зо­рилго бүхий “Монгол шийп булл” хэмээх нэгдэл байгуулсан. Одоогийн байд­лаар энэ нэгдэлд 85 компани нэгдэж түүхий эдээ худалдаж авч байна.

-85 компани гэдэг нь ноосны зах зээл дээр үйлдвэрлэл явуул­даг компаниудын хэдэн хувь нь гэсэн үг юм бэ. Ер нь томоо­хон компаниуд л иймэрхүү хөн­гө­лөлт эдлэх хөтөлбөрүүдэд хамрагд­чихаад жижиг үйлдвэрүүд хаягд­чих­­даг. Энэ тал дээр хэрхэн ан­хаарч байна?

-“Монгол шийп булл” нэгдэлд ноос­ны салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдэврүүд жижиг, том ялгал­гүй нэгдсэн. Тухайлбал, су­манд ажиллаж байгаа эсгийний цехүүд ч хамрагдсан байгаа. Энэ тоо цаа­шид бага зэрэг өсөх байх. Гэхдээ ихэнх үйлдвэрүүд нь хамрагдсан бай­гаа гэж ойлгож болно. Тиймээс үйлд­вэрлэгчдийг том, жижиг гэж ялгаа­гүй. Хүссэн бүх үйлдвэр, цехүүд энэ нэгдлээр дамжуулан түүхий эдээ авах боломжтой.

-Тэгвэл “Монгол шийп булл” нэгдлээр дамжуулж түүхий эдээ авахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой юм бэ?

-“Монгол шийп булл” нэгдэлд ги­шүүнээр элсэхийн тулд орон нут­гийн Засаг даргын Тамгын газ­раас сүүлийн 2-3 жил тогтвортой ажил­лаж байгаагаа тодорхойлуулсан то­дор­хойлолт авчрах хэрэгтэй. Үүний дараа “Монгол шийп булл” ком­панийн гишүүн болж үнэмлэхээ аваад нэг загвараар хэвлүүлсэн па­даныг авахад л хангалттай.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж