Аль-Жазира халдлагын бичлэгийг нэвтрүүлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Аль-Жазира халдлагын бичлэгийг нэвтрүүлэхгүй гэв

Тулузд зэвсэгт халдлага үйлдсэн Мохамед Мерагийн илгээсэн халдлагын видео бичлэгийг нэвтрүүлэхгүй гэнэ.
Францад лалын шашинт гурван цэрэг, еврейн сургуулийн гурван сурагч, нэг багшийг хөнөөж, бичлэг хийсэн Мохамед Мера өнгөрсөн долоо хоногт Тулуз хотод бүслэлтийн үеэр буудуулсан юм.
Францын цагдаа нар бичлэгийг Мерагийн хамсаатан Аль-Жазира телевиз рүү илгээсэн гэж таамаглаж байгаа юм байна. Францын Ерөнхийлөгч Николя Саркози уг бичлэгийг олон нийтэд цацахгүй байхыг хүссэн бололтой. Катарын Аль-Жазира телевиз бичлэгийг олон нийтэд цацахгүй гэж мэдэгдэл гаргажээ.
“Франц дахь Аль-Кайдагийн халдлагууд” нэртэй Тулуз, Монтобан хотод болсон гурван өөр аллагыг харуулсан уг бичлэгийг  Парис хот дахь Аль-Жазира телевизийн нэгэн албанд нэр нь тодорхойгүй эх сурвалжаас илгээсэн юм. Аль-Жазира телевиз уг бичлэгийг авсан даруйдаа Францын цагдаагийн газар руу явуулжээ. Тус телевиз мэдэгдэлдээ “Бичлэгт ямар нэгэн мэдээлэл байхгүйгээс гадна тус телевизийн ёс зүйн кодтой зөрчилдөх зүйл агуулсан тул мэдээллийн аль ч сувгаар олон нийтэд хүргэх боломжгүй” гэжээ. Аль-Жазирад дээрхтэй адил олон бичлэг очдог боловч нийтэлдэггүй гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж