Хичээлийн агуулгын төслийг бүх нийтээр хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хичээлийн агуулгын төслийг бүх нийтээр хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг гарах гэж байгаатай холбогдуулан ЕБС-ийн “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн үндсэн агуулгын төслийг нийт ард иргэд, олон нийтэд танилцуулж нээлттэй хэлэлцүүлэх товыг өнөөдөр зарлалаа. Ерөнхийлөгчийн уг Зарлигийн зорилго нь Монгол үндэстний оюун сэтгэлгээний өв, үнэт зүйлс, ёс заншил ёслол хүндэтгэл, соёл уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэхэд Монгол хүн бүрийг бага балчираас нь сургаж, төлөвшүүлэх явдал бөгөөд бүх нийтийн санал бодлыг сонсох зорилготой хэлэлцүүлэгт сонирхсон хэн ч оролцох эрхтэй юм.
Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан 2010 оны тавдугаар сарын 13-ны Пүрэв гарагийн 09.00 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах "Иргэний танхим"-д эхлэх бөгөөд хуралдаанд биечлэн оролцох иргэдийг маргаашнаас 12-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд "Иргэний танхим"-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэх ажээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж