
5 кг-аар савлагдсан Солонгос цагаан будаа 20 мянга орчим төгрөгөөр худалдаалагдсан. Худалдааны төвийн холбогдох албанаас мэдэгдэж байгаагаар энэ будаа зарагдаад дууссан. Ганцхан будааг МХГ-ын байцаагчид авч явсан. Өөр ийм будаа байхгүй гэсэн юм. Хүнсний аюулгүй байдал алдагдаад байгааг ганц энэ жишээнээс харж болно. Өмнө нь зөвхөн Хятадын бараа, бүтээгдэхүүн муу, чанаргүй гэгддэг байсан бол одоо хамгийн үнэтэй худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн хүртэл чанарын шаардлага хангахаа больж байна. Баталгаагүй газраас биш, Дархандаа л хамгийн томд тооцогдох худалдааны төвөөр үйлчлүүлж, найдвартай хүнс хэрэглэж байна гэж бодож байгаа иргэд, хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ эргэн нэг харахад илүүдэхгүй болжээ.