Япон худалдааны төвүүдээ гадаадад нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Япон худалдааны төвүүдээ гадаадад нээнэ

Япон улсын Засаг захиргаанаас худалдааны төвүүдийн салбарыг гадаадад нээхээр шийдвэрлэсэн талаар Лента.Ру бичлээ.

Токиогийн дүүргүүдийн Гинза, Сибуя болон Харазюку зэрэг  загварын ертөнцөд нэр алдартай худалдааны төвүүдийг энэ нэрээр нь зарим улсад нээхээр шийджээ. Нэр хүндтэй худалдааны төвүүдийг гадаад орнуудад нээснээр Японы соёлыг илүү мэддэг болохоос гадна жуулчлал өснө гэж үзэж байгаа юм.

Японы Эдийн засгийн яамнаас энэ ажлаа дөрөвдүгээр сараас эхлэхээр төлөвлөн, “Cool Japan” нэртэй  хөтөлбөр боловсруулаад байна. Жижиглэн худалдааны томоохон компаниуд, брэндийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон бэлэг дурсгалын жижиг дэлгүүрүүд энэ хөтөлбөрт оролцох юм.

Худалдааны төвүүдийг эхлээд Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц болон АНУ-д нээхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн оны аравдугаар сард хувцас үйлдвэрлэгч Японы 15 компани Сингапурт Harajuku Street Style нэртэй төв нээсэн юм. Худалдан авагчдын сонирхлыг япон брэндийн хувцас ихээр татаж байгаа тул Сингапурын Засаг захиргаанаас өөр дэлгүүрүүд нээхийг зөвшөөрсөн байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж