Цэцийн дунд суудлын хуралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Цэцийн дунд суудлын хуралдаан үргэлжилж байна

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан  Үндсэн хуулийн цэцийн байранд болж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж байна.

 Цэцийн хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эрхэм гишүүн Р.Гончигдорж, Ж.Сүхбаатар, Э.Бат-Үүл нар оролцож байна. Харин УИХ-ын гишүүн Д.Одбаяр ирэх байсан ч орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учир оролцож амжсангүй.  Энэ удаагийн цэцийн хуралдаан хамгийн олон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болж байгаагаар онцлог аж.

 УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж  байна гэж үзэн  П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Х.Сэлэнгэ, Э.Эрдэнэжамьян, О.Баасанхүү нарын иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Иргэд дээрх мэдээлэлдээ, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зйүлийн 49.1.5, 49.1.5а, 49.1.5б, 49.1.5в, 49.1.6 дахь заалт Үндсэн хуулийн нэгдүгээр зйүлийн 2, гуравдугаар зүйлийн  1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 9 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчиж байна гэж үзжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж