Энэ жил Увс аймгийн хэмжээнд 791333 мал төллөхөөс энэ гуравдугаар сарын 25-ны байдлаар 184735 мал төллөж, 182740 төл эсэн мэнд бойжиж байна. Үүнээс унага 169, ботго 26, тугал 1663, хурга 89821, ишиг 90832 мэндэлжээ. Төл бойжилт 98.7 хувьтай бөгөөд одоогоор 2065 төл хорогдсон дүнтэй байгаа гэнэ. Хамгийн олон унага Зүүнговьд, ботго Наранбулагт, тугал Зүүн-Говьд, хурга Малчинд, хамгийн олон ишиг Цагаан хайрханд торниж байна. Сумдаас Зүүнговь, Цагаан-Хайрханд мал төллөлт 50-аас дээш хувьтай байгаа бол хамгийн олон малтай Тэс, Улаангом, Өндөрхангайд удаашралтай байгаа ажээ. Оны эхэнд зүй бусаар хорогдсон мал 5029 байгаагаас тэмээ 17, адуу 375, үхэр 376, хонь 2089, ямаа 2172 байна. Том малын зүй бус хорогдол нь Өндөрхангайд адуу хамгийн их гарсан бол Зүүнговьд тэмээ их хорогдсон ажээ. Харин Сагил суманд том мал огт хорогдоогүй байна.
Э.Саран