Башар Ассад руу гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Башар Ассад руу гал нээжээ

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад руу гал нээсэн тухай Лента.ру сайт мэдээллээ.

Энэ гуравдугаар сарын эхээр Хомс хотод ширүүн тулаан болж, босогчид хотыг эзлээд байсан юм. Ерөнхийлөгч Ассад хотыг чөлөөлөх үүргийг өөрийн армидаа өгсөн бөгөөд армийн цэвэрлэгээний дараа хүн ам ихтэй дүүргүүдээр айлчлахаар шийдсэн ажээ.

Хомс хотын байшин барилга нь нурж сүйдсэн гудамжаар Башар Ассад бие хамгаалагчдынхаа хамт явж, хэсэг хүмүүстэй уулзан ярилцсан гэнэ. Энэ үеэр түүн рүү гал нээжээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Дамаск хот руу яаран буцсан байна. Одоо Хомс хотыг Башар Ассадын арми мэдэлдээ авсан бөгөөд хотод босогчид үлдээгүй гэж Сирийн Засаг захиргаанаас мэдэгдсэн юм. Харин Хомс хотоос Ройтерс агентлаг руу нэгэн босогч утсаар мэдээлэхдээ Башар Асад хувьсгалыг дарсан, өөрийгөө ялсанд тооцож байгаа ч тэр хотыг хяналтдаа аваагүй гэжээ. Үнэн хэрэгтээ тэр хотоор явсан бичлэгээ гүйцэд үзүүлж ч чадаагүй гэж ярьсан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж