Скайтелийн хэрэглэгчид Аваргуудын лигийг

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Скайтелийн хэрэглэгчид Аваргуудын лигийг

“Үүнийг л хөлбөмбөг гэхгүй юм бол өөр юуг хөлбөмбөг гэх юм бэ?” гэж Балжинням хөтлөгчийг дуу алдуулсан тоглолт урьд шөнө 02:45 цагаас эхэлсэн Benfica : Chelsea клубуудын ширүүн тоглолт байлаа. Энэхүү тоглолтыг Скайтел компани С1 телевизтэй хамтран үзэгч фанатууддаа хүргэж байгаа ба С1 телевизийн их завсарлагын зааланд хэрэглэгчидтэйгээ хамтран үзэж сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Хоёр багийн тоглолт их аажмаар ширүүсэн өрсөлдөж хэд хэдэн гоолууд маш харамсалтайгаар хаалганы хажуугаар, дээгүүр зөрж 2 клубийн фенүүдийг догдлуулан байсан. Харин энэ үеэр Скайтел компаниас асуулт хариулт үзэгчдийн дундах тэмцээнийг эхлүүлэн – Эхний үе хэдийн харьцаатайгаар дуусах вэ?, хамгийн эхний гоолыг хэн хийх вэ? Гэсэн асуултыг асуулаа. Харин тоглолтын 75 дахь минутанд Chelsea клубийн тоглолч Solaon Kalou тоглолтын харьцааг 1:0 болгож үзэгчдийн дундаас Ганзориг нэртэй азтаны хариулт мэргэн байж Ухаалаг гар утасны эзэн болсон юм.

Дээрээс нь нэмж дуулгахад Скайтел
компаниас Аваргуудын лигийн шигшээ тоглолтуудыг С1 телевизийн байранд
үзэгчид хэрэглэгчидтэйгээ хамтдаа үзэж үнэнч хөгжөөн дэмжигчдээ
урамшуулахаар зэхэж байна. та бүхнийг өнөөдөр шөнө буюу 3-р сарын
28-29-нд шилжих шөнийн 02:45-аас MILAN vs BARCELONA-ийн тоглолтыг
хамтдаа үзэхийг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж