Хэрэв тэгээгүй юм бол Ардчилсан намынхан засагт байхдаа худал ярьсан байж таарах нь. Хамтарсан хэрнээ юу ч хийгээгүй болохоороо намын бүлгээрээ хуралдаж байгаад “Хэвлэлийнхэнд Засгийн газар сайн ажиллаж байгаа шүү гэж хэлээд байгаарай” гэсэн юм уу. Тэгсэн бол бид Ардчилсан намынхнаас ам асуух хэрэгтэй болж байгаа биз. “Хуйвалдан” байж ард түмэндээ худал хэлсэн улстөрчдийг өөрөөр бид яах билээ. Хамтарсан Засгийн газарт байсан Ардчилсан намын сайд нар хамтарсны “ид шид”-ийг магтаж байв. Тухайлбал,
-УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 1-ний үймээн болж, таван хүний амь эрсэдсэн. Үүний дараа Монгол Улс цаашид сөргөлдөөнтэй байдлаар явах юм уу, яах юм бэ гэсэн асуултын тэмдэг гарч ирсэн. Энэ үед Ардчилсан нам ухаалаг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орсон юм. Энэ шийдвэрийг гаргаад гурван жил, дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Бид хамтарснаараа тодорхой ажлыг хийж чадлаа. Тухайлбал, хамтарснаараа улс төрийн тогтвортой байдлыг хадгалсан. Мөн дэлхий нийтэд гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатайгаар давлаа. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт ногдсон түүхэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн гэж үзэж байна. “Улс төрийн тойм” сонин 2012.01.06
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.Ламбаа:
-Хамтарсан Засгийн газрын буянд өнгөрсөн гурван жил, дөрвөн сарын хугацаанд улс төр маш тогтвортой байлаа. Улс төрийн тогтвортой байдал нь эргээд салбарын ажлыг урагшлуулдаг. Эрүүл мэндийн салбарт юу хийсэн юм гэж хүмүүс намайг янз бүрээр дүгнэж байгаа байх. Харин миний хийсэн ажлын үр дүн өнөөдөр гарахгүй. Тодорхой хугацааны дараа мэдрэгдэх болно. “Улс төрийн тойм”сонин 2012.01.30
-УИХ-аас баталсан шийдвэр, Засгийн газрыг байгуулахдаа боловсруулсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд УИХ Засгийн газрыг томилдог. Засгийн газрын гишүүн энэ зорилтыг биелүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой. Тиймээс өөрийнхөө хийж чадахгүй, болж бүтэхгүй байгаа зүйлийг хүнд нялзааж болохгүй. Хамтарсан Засгийн газар байгуулсан тулдаа Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү дээ. Үүний үр дүнд эдийн засаг өссөн. Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өссөн. Энэ бол Оюутолгойн гэрээг байгуулсны гавьяа. Дээр нь Монголын талд өгөх нийт ашиг нь 50 хувиас илүү байгаа. “Улс төрийн тойм”сонин 2012.01.12
-Сангийн сайдаар ажиллаж байсан эхний үе маш хэцүү байсан. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан. Гэхдээ бид хамтарснаараа үүнийг маш богино хугацаанд даван туулж чадсан. Тэр битгий хэл бид Ази, Номхон далайн орнуудын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг анх удаа амжилттай хэрэгжүүлсэн улс болсон. Маш олон хууль тогтоомжийг өөрчилж, амжилттай ажилласан учир 2010, 2011 он бидний хувьд өндөр өсөлтийн жил болж чадлаа. Үүний ач тусаар гацсан байсан Оюутолгойн гэрээг удирдаж, батлуулж, гэрээг нь хийх үндсэн үүрэг надад ногдсон. Энэ гэрээ монголчуудын ирээдүйг тодорхойлох гол зүйл болно. Оюутолгой төслийн шууд болон шууд бус нөлөөг мөнгөөр хэмжих аргагүй. Энэ гэрээний хамгийн давуу тал нь Монголын Засгийн газраас нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэлгүйгээр бүх бүтээн байгуулалт нь явагдаж, 59 хувийн ашгийг болсон. Бид гэрээгээ олон улсын байгууллагуудаар дүгнүүлэхэд энэ гэрээ Засгийн газар талдаа маш ашигтай болсон гэсэн судалгааны дүнгүүд гарсан байдаг. Шууд.мн сайт 2012.01.16
Ардчилсан намынхны хамтарсан засгийг магтсан эдгээр үг өнөөдөр 360 градус эргэжээ. Хаяад явсан Ардчилсан намынхны орон зайг Ардын намынхан богино хугацаанд нөхөж ажиллаж буй. Ардын намын шинэ сайд нар хуучин сайд нараас дутах зүйл байхгүй. Үүнийг нь сайд болсныхоо дараа хийсэн ажлаас нь харж болно. Ард түмэн ч харж, дүгнэж байгаа байх. Гагцхүү Ардчилсан намынхан “Манай намын сайд нараас илүү хүн хаана ч байхгүй” гэдэгт бат итгэлтэй байгаа бололтой. Та бүхний энэ тэнэглэлийг ядарсан улс төр гэхээс өөр хэлэх ч үг алга даа.
"Улс төрийн тойм" сонин
