Чуулганы үеэр хэвлэл мэдээллийн шилдэг удирдагч, топ менежерүүд цугларч, эрүүл сэтгүүлзүйд тохиолдож буй бэрхшээл, хөгжүүлэх гарц, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ба эрүүл сэтгүүлзүй, хэвлэлийн өөрийн зохицуулалт, чанартай сэтг үүл зүйн бизнесийн орчин, технологийн дэвшил ба бизнесийн шинэ боломж, хүний нөөц ба өрсөл дөх чадвар гэх мэт олон чухал асуудлаар санал бодлоо хуваалцах ажээ. Түүнчлэн, эрүүл сэтгүүлзүйг дэмжих эрх зүй, ёс зүйн зохицуулалт болоод хэвлэл мэдээллийн бизнесийн орчныг сайжруулах замаар эрүүл сэтгүүлзүйг хэрхэн хөгжүүлэх тунхаг бичгийг чуулганы төлөөлөгчид хэлэлцэж батлах юм. Энэ удаагийн чуулганыг Хэвлэл мэдээллийн сайн засаглал, ил тод байдлыг дэмжигч Капитал банк, “Бишрэлт холдинг” компани дэмжиж, хамтран ажиллаж байна.
Хэвлэлийн удирдлагууд анх удаа хуран чуулна
Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачлан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Радио телевизийн академи хамтран “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний анхдугаар зөвлөлгөөнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. “Ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хэвлэл мэдээллийн салбарт асар их өөрч лөлт гарч, шийдвэрлэх олон асуудал тулгамдаж буй хэдий ч хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшигч, удирдагчид дангаараа нэг дор хуран цугларч тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярилцан зөвлөлдөж байсангүй. Энэ хүү байдлыг харгалзан сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн байгууллагууд хамтран анх удаагаа үндэсний хэмжээний чуул ган зохион байгуулахаар тохиролцлоо” гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах ярилаа.
Б.ТЭГШ