Хакер залууд 60 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Хакер залууд 60 жилийн ял оноолоо

АНУ-ын Лос-Анжелос хотын шүүхээс Флорида мужийн оршин суугч Кристофер Чейнид утасны яриа сонссон болон Холливудын одуудын хувийн мэдээллийг хакердсан учир  ял оноосон талаар РИА Новости мэдээлэв.

Кристофер Чейни хүмүүсийн утасны яриаг сонсч байснаас гадна Холливудын 50 гаруй алдартай  жүжигчид болон дуучдын хувийн компьютерийг хакердсан ажээ. Тэрээр жүжигчин Скарлетт Йоханссон болон дуучин Кристина Агилера нарын нүцгэн зургийг интернэтэд тавьсан юм.

Шүүхээс Кристофер Чейнид 60 жилийн шоронгийн ял болон 2,2 сая ам.долларын торгууль ноогдуулсан байна. Торгуулийг хувийн мэдээлэл нь цацагдан хохирсон одуудад сэтгэл санааны нөхөн төлбөр болгон, 15 мянгаас 400 мянган ам.доллар өгөхөөр шүүхээс шийдвэрлэсэн ажээ.

ТТГ-ын “Хакарацци” тусгай ажиллагаагаар Кристофер Чейниг өнгөрсөн оны аравдугаар сард барьсан юм. Тэрээр олон хуулийн 121 зүйл ангиар буруутгагдаж байсан бөгөөд 121 жилийн шоронгийн ял сонсохоор байсан ч зарим мэдээллийг сүлжээнээс авсан гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр хакердаж авсан мэдээллээ худалдаагүй гэсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж