Андрей Бочелли охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Андрей Бочелли охинтой болжээ

Италийн тенор дуучин Андреа Бочелли охинтой болсон гэнэ. 53 настай дуучин эхнэр хүүхдээ Италийн Масса Каррара эмнэлгээс гаргажээ. Андрей Бочелли охиндоо Виржиниа хэмээх нэр өгчээ. Дуучны сүйт бүсгүйд ч тэр нэр нь таалагдсан бөгөөд найзуудынх нь дунд ийм нэртэй хүн байхгүй аж. Андрей Бочелли анхны эхнэрээсээ салсан бөгөөд Амос, Маттео хэмээх хоёр хүүтэй гэнэ. Тенор дуучны бяцхан охинд хоёр ах нь, бас аав нь гээд хамгаалагч нар дутахгүй гэж ээж нь ярьжээ. Андрей 12 настайдаа хараагүй болсон юм. Тэрбээр анхны эхнэрээсээ 2002 онд салсан бөгөөд тэр жилдээ өөрийн менежер Вероникатай танилцжээ.

Хос хоёр хуримын товоо хараахан товлож амжаагүй байгаа гэнэ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж