Загвар өмсөгч дуучинд дурлав

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч дуучинд дурлав

Дуучин Кэти Перри загвар өмсөгч найз залуутайгаа авахуулсан зургаа “Twitter”-т тавьжээ. Францын хамгийн үнэтэй загвар өмсөгч Батист Жиабикони,” Teenage Dream”-ын дуучин хоёрыг өнгөрсөн сард Парисын загварын шоунаас хойш учиртай болсон талаар хэвлэлээр шуугих болсон юм. Дуучин бүсгүйтэй танилцсанаас хойш загвар өмсөгч эр түүнийг өнгөрсөн долоо хоногт Парист урьсан билээ. Кэти Перри өмнө нь Их Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэндтэй сүй тавьж, Энэтхэгт нууцаар гэрлэж байсан. Загвар өмсөгч эр Кэти Перрид унаж тусаад байгаа гэж найзууд нь ярьсан аж. Харин “Twitter”-т тавьсан шинэ хосын зураг Рассель Брэндэд таалагдахгүй нь лавтай.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж