Холливуудын хамгийн амжилт муутай кинонууд: Soldier (1998)

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Холливуудын хамгийн амжилт муутай кинонууд: Soldier (1998)

1997 онд Warner Bros. кинокомпани "бие хамгаалагч" Кевин Костнерын найруулж бас тоглосон "The Postman" ("Шуудан зөөгч") хэмээх зөгнөлт, адал явдалт киног гаргажээ. Энэ киноны эх зохиол нь Америкийн орчин үеийн нэртэй зөгнөлт зохиолчдын нэг Дэвид Бриний ижил нэрт роман байсан учраас нэг кино хийгээд түүнд нь холливуудын нэг супер одыг "чихчихвэл" үзэгчдийн халаасыг нэлээн хоослох байх гэж продюсерууд нь найдсан биз ээ. Харамсалтай нь тэдний горьдлого талаар болж кино бүтэлгүйтжээ. Мэдэхгүй юм, гэхдээ надад бол энэ кино нь зүгээр л санагдсан гэдгээ хэлчихье…

Warner Bros. энэ бүтэлгүйтлээсээ сургамж авсан уу гэвэл үгүй аж. Дөнгөж жилийн дараа тэд "бага хятадад их үймээнийг дэгдээж", бас ч үгүй "оддын хаалгаар орж гарч үзсэн" Курт Рассел эрхмийг гол дүрд нь тоглуулсан "Soldier" ("Цэрэг") хэмээх зөгнөлт, адал явдалт, тулаант кино үйлдвэрлэв.

Кино 99 минут үргэлжилдэг ба гол баатар эрэлхэг цэрэг Швейк аан биш ээ Курт ердөө 79-хөн үг хэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл 1.25 минут тутамд нэг үг хэлж. Хамгийн урт нь "Мэдлээ, хоёр оо, есөд илтгээд галлаж эхлэ." ("Affirmative, two, report to nine and commence firing.") гэсэн өгүүлбэр байж. Киноны өртөг 75 сая ногоон болжээ. Энэ нь гол баатрын хэлсэн нэг үг 82500$-ын үнэтэй байсан гэсэн үг.

http://kakadumn.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж