Н.Энхбаяр шүүх хурлаас гарч явлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр шүүх хурлаас гарч явлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал эхлээд байна.

Шүүх хуралдаанд 2008 оны долдугаар сарын 1-ний үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нар гэрчээр оролцохоор хүрэлцэн ирээд байгаа.

Тэд шүүх хуралдаанд оролцоно, дуудсан цагт ирнэ гэж гарын үсэг зурж байгаа юм байна. Хамгийн эхэнд Н.Энхбаяр гарын үсэг зураад дөнгөж сая гарч ирлээ.

Тэрбээр “Би шүүх хуралд гэрчээр оролцоно гэдгээ баталж гарын үсэг зураад гарч ирлээ. Шүүхээс шаардлага гарсан үед дуудна гэсэн. Тиймээс одоо ингээд явж байна” хэмээв.

Гэрэл зургийг: www.inet.mn

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж