Засгийн газрын хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Цэнгэл  нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай авч хэлэлцэх юм. Мөн Стратегийн ач холбогдол бүхий зарим аюултай бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтын тухай хуулийн төслийн тухай, Монгол Улсын Засгийн газар, БНБУ-ын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2016 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийн тухай, ”Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай хэлэлцэнэ. Түүнчлэн нууцын зэрэглэлтэй гурван асуудал багтсаны зэрэгцээ танилцуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтуудын тухай, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны худалдан авах үйл ажиллагааны тайлангийн дүнгийн тухай,  Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээлэл багтжээ. Мөн Махны нийлүүлэлт, үнийн талаар болон махны нөөцийг нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээний тухай мэдээлэл сонсох юм.                     

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж