Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал эхэллээ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461  дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд хаалттай болохоор зарлагдсан.

Шүүх хурал дөнгөж сая эхэлсэн ба гэрчээр дуудагдсан С.Баяр, Н.Энхбаяр нар шүүх хуралдаанд оролцохоор иржээ.

Хорих ангийн гадна цагдаагийн ар гэрийнхэн лоозон барин жагсч, БГД-ийн цагдаагаас цагдаа нар ирэн, хэв журам сахиулахаар ажиллаж байна.

Дашрамд сануулахад, Шүүх хуралдаанд улсын яллагчаар С.Хишигжаргал оролцох бөгөөд өмнөх бүрэлдэхүүн болох Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр орно. Шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч дээрх хүсэлтийг хангаагүй учир  ийнхүү хуучин бүрэлдэхүүнээр шүүх хурлыг явуулах юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж