Номын дэлгүүрт.
Өрөөстэй номнуудыг сонирхох зуураа тэр хажуугийн лангууны дэргэд номон дотроо орчихсон номхон зогсоо залууг анзаарч харaв.
Сээтгэнэх зан сэдрэх агшинд эсрэг лангуун зүг аль хэдийнээ алхаж буй өндөр өсгийтийн товшилт.
Эгц өөдөөс нь ширтэж болохуйц байрлалыг сонгож авсны дараагаар нэрийг нь хараагүй нэгэн ном шүүрэн авч дэмий дэлгэн дээгүүр нь харцаа гүйлгэнэ.
Номын үсэг биш номхон зогсоо залуугийн төрхийг уншихыг хичээвээс давхраагүй нэрнээ даруухан зөөлөн харцтай нүдтэйм байна. Хамар бол боломжийн санагдавч хажуу талаас нь харчих хүсэл төрнө. Чихний омог чинээлэг зузаан. Уруул нимгэн , эрүү эвтэйхэн.
Нүүр хэмээх эд эрхний харьцаа энгийн гологдомгүй хэдий ч шилэгдмээр биш.
Байрлалаа өөрчлөөд баруун талд гарч зогсоод ажиглавал амжилт олж болмоор санагдах. Дэлгэж барьсан номоо тэрүүхэн буланд тавих зуураа хавтсыг нь харвал ХАРАНХУЙГААС ГЭРЭЛ РҮҮ гэсэн байх юм.
Зөөлхөн алхсаар залуугийн хажууханд ирж зай завсаргүй өрөгдсөн номнуудын нэрсийг гүйлгэн харвал xавчигдмал бодол гэсэн ном анхаарал татав.
Яг одоогоор түүнд намайг анзаарах мэдрэл мэдрэхүй алга. Номын амтаа гэж..
Солиотой сээтгэнэлдээ соронзлогдон сонжлоо доо өнөөх залуугаа.
Зангианы өнгө нь залуудчихаж, цамцандаа зохисонгүй. Хүрэмний хийц харин таалагдлаа. Өмдөнд үл мэдэг өвдөг суусныг эс тооцвол боломжийн хувцаслалт. Гэхдээ хувцас бурхан бие чөтгөр гэж..
Дотогшоо бие болоод бэлхүүс юуг нь шохоорхвол ямрав.
Цээж чилэгэр, мөр тэвхгэр бололтой юм. Өгзөг өргөлттэй , бүдүүн гуя булчинлаг , нарийн шилбэ шөрмөслөг юм гээч! Энэ их таашаамаар тамшаалмаар тачъяадмаар үзүүлэлт. Oдоо харин бүдүүн гуяны завсарх цавины цаана? Xажуунаас харагдахгүй лүд юмаа. Cэргэлэн хонгор бүсгүй минь сэтгэх хэрэгтэй, тийм шүү. Гарчиглаж буй номоо газар унагах арга. Гоё санаа, зөв.
Барьж буй номоо буцааж тавих дүр эсгэхдээ баримжаа алдах. Уучлаарай, унагачихлаа.
Залуу нээх том харснаа харцаа ном руугаа шилжүүлэв. Боршувууны хэмжээ хэлбэр бүрхэг хэвээрээ. Гол даваагаа давж дийлээгүй тул сэтгэхүйн сээтгэнэл минь түр хумигдан хавчигдмал бодолтой хамт номын дэлгүүрийн лангуун дээр хоцров.
Дараагийн сээтгэнэл далайн эрэг, даруулт завь, халуун кофе, ханан дахь зургийн үзэсгэлэн ер нь хаа ч байж магадгүй. Xарвал хэлнээ таанууст.