”Minetech-2012” үзэсгэлэн өнөөдөр болно | News.MN

”Minetech-2012” үзэсгэлэн өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

”Minetech-2012” үзэсгэлэн өнөөдөр болно

Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй "Minetech-2012" уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн Олон Улсын үзэсгэлэн өнөөдөр "Мишээл экспо" төвд болно.

Хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарт ажиллагсдад зориулсан хөдөлмөрийн багаж, хэрэгслийн өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа болох юм.

Түүнчлэн уул уурхайн аюулгүй ажиллагаанд багаж хэрэгслийн үүрэг ямар чухал болохыг харуулсан хэлэлцүүлэг, лекц зохион байгуулна.

Энэ үеэр уул уурхайн салбарт ажиллаж буй бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хоорондын харилцаагаа сайжруулах, харилцан туршлага солилцох аж.

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж